Мэдээллийн технологийн Дейфорт компани нь 2008 онд байгуулагдсан бөгөөд байгуулсан анхны гэрээнээсээ эхлэн үйлчлүүлэгчиддээ өндөр чанар, 100 хувийн сэтгэл ханамжийг өгөх зорилго тавин түүнийгээ ч биелүүлсээр ирсэн билээ. Манай компани хэрэглээний болон вэбд суурилсан програм хангамж боловсруулах, вэб хуудас, SEO, мультимедиа, аутсорсинг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд олон жилийн туршлагатай, мэргэжлийн боловсон хүчинтэй, багийн ажиллагааг хэрэгжүүлж чадсан хамт олон юм.
Дэлхий даяараа даяарчлагдан мэдээллийн урсгал хэдэн мянган үгээр биш хэдэн мянган гегабайтаар хэмжигддэг болсон өнөө үед мэдээллийн технологи нь аль хэдийнэ амжилттай бизнесийн нууц болсон. Иймээс ухаалаг бизнесмен бүр энэхүү нууцыг чадварлагаар ашиглан ажил хэрэгээ амжилттай цэцэглүүлж байна. Танд ч бас уг нууцыг ажил хэрэгтээ ашиглах өргөн боломж байна. Тиймээс та бүү хоцроорой.
Манай компани нь захиалгат ажлууддаа өөрсдийн боловсруулсан Papyrus® Вэб Удирдах Систем-г ашигладаг. Papyrus® Вэб Удирдах Систем нь бүх төрлийн вэб хуудас хөгжүүлэх, шинэчлэхэд зориулагдсан. Энэхүү систем нь ашиглахад хялбар, хурдан, хамгаалалт сайтай, хүчирхэг систем юм.

Вэб удирдах систем буюу CMS гэдэг бол вэбийг хялбар бөгөөд хурднаар хөгжүүлэх, хөгжүүлсний дараагаар вэбийн агуулга болон мэдээллийг хялбараар өөрчилж, шинэчлэхэд зориулагдан бүтээгдсэн вэб програмчлалын шийдэл юм. Вэб удирдах систем нь цаг зав болон эдийн засгийн хувьд ихээхэн хэмнэлт хийх боломжийг олгодог. Вэб удирдах системийг ашигласнаар та хүссэн үедээ, хаанаас ч вэб сайтаа удирдан зохион байгуулж, шинэчилж байх боломж бүрдэнэ.
Ашиглагдсан технологи: PHP+MySQL, XHTML, CSS, Javascript, Ajax, jQuery, XML. Сүүлийн хувилбар: 1.2.0stable. Удахгүй илүү дэлгэрэнгүй мэдээлэл тавих болно.
Бидний ашигладаг технологиудВэб: PHP, ASP, JSP, XHTML, CSS, Javascript, Ajax, XML + Apache, Tomcat, IIS Бүхий л дэвшилтэт технологи, програм хангамжуудыг ашигладаг. |
Хамтын ажиллагааБизнесийн шинэ санаа, төсөл, хөрөнгө оруулалт зэрэг бүхий л чиглэлээр бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой хэн бүхний өмнө бидний үүд хаалга үргэлж нээлттэй. Мэдээллийн технологи хүн төрөлхтний мэдээллийг зохион байгуулах зорилготой үүссэн шиг бид ч бас таны мэдээллийн зохион байгуулалтын цогц шийдлийг танд санал болгож байна. Энд дарж холбогдоорой. |
![]() |
![]() |